Ц.Анандбазарын хадгаламж дахь мөнгө өнгөрсөн жилийнхээс 272 дахин өсжээ
Булган аймгаас сонгогдсон УИХ- гишүүн Ц.Анандбазарын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. 2020 онд түүний хадгаламж дахь мөнгө 12 сая 500 мянга байсан бол 2022 онд 3 тэрбум 402 сая 370 мянган төгрөг болж өсчээ.
- Жилийн орлого: 49.469.740 төгрөг
- Гэр бүлийн гишүүдийн орлого: 66.746.110 төгрөг
- Орон сууц: 7 тэрбум 680 сая төгрөгийн үнэ бүхий амины сууц 2, нийтийн орон сууц 1
- Автомашин: 953 сая төгрөгийн үнэ бүхий Benz, Alphard, LC 200, LX 570 тус бүр нэг автомашинтай
- Мал аж ахуй: 1.312.960.000 үнэ бүхий хонь-805, ямаа-294, үхэр-104, адуу-372, хурдан удмын адуу-16
- Авлага: 336.950.000 төгрөг
- Хөрөнгө оруулалт: Дараах компаниудад 47.5-95 хувийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд: Эрдэнэт ОЙЛ ХХК, СодМонгол Газ ХХК, Бэрс-Дизайн ХХК, ШТС ХХК, Сайншанд Рефайнери ХХК, Эс Эм Жи Ойл энд Газ ХХК, ШинэСоёмбо ХХК, Алханатрейд ХХК, МэргэВан ХХК, Сод Монгол групп ХХК ХХК
Э.МИШЭЭЛ