Оготны тархалт Төв, Хэнтий, Завхан аймгуудад хамгийн өндөр байна
Ус цаг агаар, орчны газраас 6 дугаар сарын дунд арван хоногийн царцаа, оготны тархалт, нягтшилын мэдээ гарчээ. Тодруулбал, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорнодын нутгаар царааны тархалт, нягтшил бага зэргийн хор нөлөөтэй байгаа бол Баян-Өлгий, Увс, Булган, Хэнтий зэрэг аймгуудад царцааны нөлөө бага, харин говийн аймгуудаар нөлөөлөлгүй байна.
Оготны тархалт, нягтшилын хувьд Төв, Хэнтий аймгуудад 0.25 га газарт 21-30 буюу хамгийн өндөр, Завхан аймгийн хойд хэсэгт оготны тоо 16-20 , харин Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговьд 6 дугаар сарын дунд арван хоногийн байдлаар огогтны тархалт, нягшилд бүртгэгдээгүй байна.