|

Хойд Солонгост харь гарагийн зүйлээс ковидийн халдвар тархсан гэв

Пёнян хотод үйл ажиллагаа явуулдаг Хойд Солонгосын төрийн өмчит телевиз Өмнөдтэй хиллэдэг газарт бууж ирсэн харь гарагийн зүйлд иргэд хүрснээс болж ковидийн халдвар тархсан хэмээн мэдээлжээ. Тус телевиз иргэддээ Өмнөдөөс хийсэж ирсэн объектуудаас болгоомжтой байхыг анхааруулсан байна.

Өмнөд Солонгост буй хүмүүнлэгийн ажилчид олон жилийн турш Умард руу тусламжийн эд зүйлс уясан бөмбөлөг хийсгэсээр ирсэн билээ. Пёняны төрийн өмчит телевизийн хийсэн мэдээллийн эсрэг Сөүл коронавирусийн халдвар тийм аргаар хил давсан байх боломжгүй хэмээн мэдэгдэл хийсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн Умард Солонгост 4.7 сая гаруй ковидийн сэжигтэй тохиолдол илрээд байгаа билээ. Ким Жон Ун халдварын тархалтыг улс орон нь үүсгэн байгуулагдсаны дараа тохиолдсон хамгийн том аюул хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *