|

Путин: Барууны удирдагчид архиа боль

Барууны орны удирдагч нар Их Долоогийн уулзалтын үеэр Путины цээж нүцгэн зургийг дооглосон билээ. Борис Жонсон уулзалтын үеэр “Гадуурхаа тайлах уу, яах уу. Бид цамцаа тайлах хэрэгтэй юу” гэж асуухад Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Бид Путинээс илүү хүчтэй гэдгээ харуулах” хэрэгтэй хэмээн хошигносон байна. Үүний эсрэг Путин тэднийг цээж нүцгэн байвал ой гутам харагдана гэж хэлжээ.

Үүний эсрэг Путин “Тэд яагаад хувцсаа тайлахыг хүссэнийг би мэдэхгүй л байна. Гэхдээ тэд хувцсаа тайлбал ой гутам харагдана. Юр нь бол архи уух гэх мэт хорт зуршлаа зогсоож, дасгал хөдөлгөнө хийн спортоор хичээллэж эхлэх нь чухал даа” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Fox News

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *