Э.Бат-Үүл: Х.Баттулга МоАХ-г хувьчилж авсан шигээ АН-ыг хувьчлах гэж байсан
Ардчилсан намын XIV их хурал үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл намын дотоод асуудалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, “Манай намд учраад байгаа эмгэнэлтэй гэмээр нөхцөл байдлын тухай бодож байна. Х.Баттулга МоАХ-г хувьчлаад авчихсан. Бид яаж ч чадахгүй сууж байна. АН-ын X их хурлаар Х.Баттулга намыг хувьчилж авах гэж байсан. Анх удаа намын даргадаа зориулж дүрэм хийх гэж байсан. Үүнээс болоод л хагарал үүссэн. Х.Баттулгын хувийн нам болгохгүй гэж би тэмцсэн. Энэ намыг энх үйлтэй, энх тавилантай нь 32 жил тэвчиж байгаа. Х.Баттулга МоАХ-г хувьчилж авсан шигээ Ардчилсан намыг хувьчилж авах гэж байсныг мартах ёсгүй” гэлээ.