Ч.Өнөрбаяр: Манай нам амьд ардчилалтай, иймэрхүү юм болж л байдаг
Ардчилсан намын XIV их хурал үргэлжилж байна. Хурлын үйл явц болон АН-ын дарга С.Эрдэнэ рүү иргэн Д.Алтанхуяг дайрсан талаар АН-ын ЕНБ-ийн дарга Ч.Өнөрбаяр тайлбар өгөв.
Тэрээр “Манай нам чинь угаасаа амьд ардчилалтай. Ийм юм болж л байдаг. Ардын нам шиг болж, бүтэхгүй юмаа нуудаг нам биш. МАН чинь сүүдрээ нуудаг нам шдэ. Ер нь тэгээд сүүдэргүй хүн гэж байдаггүйтэй адил аливаа нам, айл гэрт асуудал байж л таарна. тэр бол нэг их сонин биш. Зарчмын хувьд намын Их хурал маань юу болж байна вэ гэхээр, АН-ын “Үндэсний Бодлогын Хороо” гээд гол шийдвэр гаргадаг намын уураг тархи болсон байгууллага бүрдэж байгаа юм. Энэ байгууллагын гишүүдийг ёсчилж батламжлаад, Улсын дээд шүүхэд мэдээллийг нь хүргүүлэх ёстой. Тэгээд дараа дараагийнхаа зохион байгуулалтын ажлууд руу орох ёстой. Тийм ч ураас энэ ажлуудыг хийж байгаа. Ер нь бол цаашдаа намын шинэчлэлтүүдийн асуудлууд үргэлжлээд явна. Ардчилсан нам нэгдэх, ойлголцох үйл явц болж байгаа” гэв.