Өнөөдөр БЗД-ийн 26-р хорооны иргэдийн 80 хувийг шинжилгээнд хамруулна
Баянзүрх дүүргийн 26-р хороонд өнөөдрөөс эхлэн тав хоног хөл хорио тогтоосон. Энэ талаар тус дүүргээс мэдээлэл хийлээ.
Тус дүүргийн засаг дарга “БЗД-ийн 26-р хороонд хязгаарлалтын бүс тогтоож, PCR шинжилгээ авах ажиллагаа явагдаж байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэж дүүргийн засаг дарга захирамж гарган, хөл хорио тогтоосон. Өнөөдөр иргэдийн 80 хувийг шинжилгээнд хамруулахаар зорьж, тандалт судалгааны 20 баг ажиллаж байна. 26-р хороо нь дүүргийн хэмжээнд хамгийн том хороо бөгөөд 31 мянган хүн амтай. Одоогийн байдлаар 16 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөөд байна. Тухайн хороонд эмийн сан, хүнсний дэлгүүр нээлттэй байгаа. Иргэд дэлгүүр, эмийн сан, өрхийн эмнэлэг орох боломжтой” гэлээ.
Uddin MK, et al priligy in usa