|

“Stranger Things” цувралыг жинхэнэ амьдрал дээр явуулсан туршилтаас сэдэвлэн хийсэн

“Netflix”-ийн хит цуврал болох “Stranger Things”-ыг зохиосон Мэтт болон Росс Даффер нар  жинхэнэ амьдрал дээр явуулсан томоохон туршилтаас сэдэвлэн хийсэн байна. Дафферын ах дүүс АНУ-ын Тагнуулын төв газраас 1953 онд явуулж эхэлсэн “MKUltra” нэртэй туршилтаас санаа авч цувралын зохиолыг бичсэн аж.

Тэд “Rolling Stones”-д ярилцлага өгөхдөө “Хүйтэн дайны үед явуулж байсан хачирхалтай туршилтаас бид цувралаа сэдэвлэсэн” хэмээсэн байна. Мөн тэд өмнө нь 2016 онд “Stranger Things”-ыг “MKUltra” туршилтаас сэдэвлэсэн гэдгээ “The Guardian” агентлагт дурдсан юм. “MKUltra” төслөөр оюун ухааныг удирдаж, хүссэн мэдээллээ хэлүүлэх боломжтой эсэхийг олж мэдэхийн тулд АНУ-ын Тагнуулын төв газар хүмүүс дээр туршилт хийж байжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *