Энэтхэг улс нэг удаагийн хуванцар аягыг хэрэглээнээс гаргах хуулийн заалтыг баталжээ
Өнгөрсөн баасан гарагт (2022.07.01) Энэтхэг улсын Шинэ Дели хотод хуванцар бүтээгдэхүүнүүдээс үе шаттайгаар татгалзах урт хугацааны төлөвлөгөөний хүрээнд эхний алхмыг хийж хуулийн заалтыг баталжээ. Эдгээр хуванцар бүтээгдэхүүнүүдэд нэг удаагийн хуванцар аяга, сэрээ, халбага, савх, хоолны сав орох бөгөөд нимгэн гялгар уутнуудыг олон дахин хэрэглэгдэх зузаан материалаар солих аж.
Ихэнх хуванцрыг дэлхийн даяар дахин боловсруулдаггүй. Ингэснээр сая сая тонн хаягдал бүтээгдэхүүн нь дэлхийн далайн усыг бохирдуулж, зэрлэг ан амьтдын хоол тэжээлд нөлөөлж, бидний уух ундны усанд өчүүхэн жижиг нүдэнд үл үзэгдэх хэмжээтэйгээр ордог. Энэхүү ундны усанд орсон нэгдлийг жижиг хуванцрыг микропластик гэдэг ба эрдэмтэд одоог хүртэл тэдний хүний бие махбодод үзүүлэх эрсдэлийг үнэлэхийг хичээсээр байгаа билээ.
Эх сурвалж: NPR
Б.БУЯНДОРЖ