ОХУ Луганск мужийг бүрэн хяналтдаа авснаа мэдэгджээ

ОХУ Украины зүүн бүсэд оршдог Лисичанск хотыг өнгөрсөн ням гарагт (2022.07.03) эзэлсний дараа Луганск мужийг бүрэн хяналтад авсан гэдгээ мэдэгджээ. Киевын талаас Лисичанскт буй цэргүүддээ ухрах тушаалт өгснөөр тус хот ОХУ-ын мэдэлд орсон байна. Тэрхүү мужийг хяналтдаа авах нь Кремлийн хувьд улс төрийн томоохон ялалт юм.

Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Луганскыг чөлөөлсөн гэж Владимир Путинд айлтгасан байна. Луганск мужид Орос цэргүүд энгийн иргэдийн амьдардаг газрууд руу цохилт өгч байсан тул “чөлөөлсөн” гэж хэлж байгаа нь суртал ухуулга хэмээн Украины тал хариу мэдэгдэл хийжээ. Ингэснээр ОХУ-ын зэвсэгт хүчин Донецк мужид хийж буй байлдаанд анхаарлаа илүү хандуулж эхэлнэ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *