|

Сиднейд үер болсон тул хэдэн мянган хүнд нүүн шилжих анхааруулга өгчээ

Австралийн хамгийн том хот болох Сиднейд үер болсны улмаас нэг хүн нас барж, хэдэн мянган хүнд нүүн шилжих хэрэгтэйг анхааруулсан байна. Тус хот байрладаг Шинэ Өмнөд Уэльс мужийн онцгой байдлын сайд Стефани Күүк “Энэ бол амь насад аюултай онцгой байдал. Гол үерлэн, шар усны үер болж байна” хэмээн шуурхай хуралдааны үеэр хэлжээ.

Шинэ Өмнөд Уэльс мужид өнгөрсөн гуравдугаар сард шар усны үер болсны улмаас 20 хүн нас барсан байна. Австралийн Цаг уурын товчооноос мэдээлснээр Сиднейн зарим бүсэд 350 мм хүртэл бороо орсон аж. Борооны улмаас тус хотын гол далан хальж урсжээ. Күүк нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа тул иргэдийг түргэн хугацаанд нүүн шилжихэд бэлэн байхыг анхааруулсан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

One Comment

  1. Hi there colleagues, how is all, and what you
    desire to say concerning this paragraph, in my view its actually amazing designed for me.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *