Л.Энх-Амгалан: Түмэн олондоо хүндлэгдсэн Казак залуусийн шинэ үе гарч ирэх цаг болсон
ЭЕШ-ийн Монгол хэл, бичгийн шалгалтад Баян-Өлгий аймгийн казак сурагчид бага оноо авсан гэх асуудлаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж, “Зургаан настай сурагчдад монгол хэл нь харь орны хэл. Хэрэв нэгдүгээр ангиас нь монгол хэл заах бол хатуу тэмцэнэ” хэмээсэн нь иргэдийг хооронд нь талцуулаад буй. Тэгвэл уг асуудалд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд Баян-Өлгий аймгийн иргэдээс дарамт ирсэн тухай мэдээлэл цахим ертөнцөд түгээд буй. Уг асуудалд сайд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:
“Сошиал сүлжээнд хэт итгэх маш хортой. Надад нэг ч Казах хүнээс ямар нэг заналхийлэл ирээгүй ээ. Монгол хэлийг хос хэлний сургалтаар нэгдүгээр ангиас заана гэдэг нь Казах хүүхдүүдийг гадуурхсан зүйл огт байхгүй. Монгол улсын иргэд Монгол хэл сурах/сургах үүргээ биелүүлэх үүрэгтэй, төр бодлогоо хэрэгжүүлээгүй явж ирснээс олон Казах хүүхэд залуус бүх шатны сургууль, их сургуульд элсэн орох, тэтгэлэг авах боломж монгол хэлний шалгалт давахгүй шалтгаанаар хязгаарлагдмал байгаа. Төрийн албанд энэ шалтгаанаар өрсөлдөх боломжгүй чадварлаг казак залуус байна. Монгол Улсын бүх иргэд тэгш боловсрох, эрхтэй. Ингэж л байж хязгаар Баян-Өлгийд маань хөгжил цэцэглэлт ирнэ гэж би итгэдэг. Өндөр боловсролтой, мэргэжлийн ур чадвартай түмэн олондоо хүндлэгдсэн казак залуусийн шинэ үе гарч ирэх цаг нь болсон…” гэв.
I was reading some of your content on this site and
I believe this web site is really instructive!
Keep posting.Leadership