Нийслэлийн нэг хэсэгт агаарын бохирдолтой байна
Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20-р хороо, Цахилгаан станц орчмоор 08:30 цагийн байдлаар агаарын бохирдолтой байна. PM10 тоосонцорын үзүүлэлт дээд хэмжээнд хүрчээ. Иймд амны хаалт зүүхийг зөвлөж байна. Бохирдолтой үед авах арга хэмжээ: Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
PM10 тоосонцорын хүний биед үзүүлэх нөлөөлөл нь агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог. Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.