Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 45 дуудлага иржээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нийт 1673 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1350, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл иржээ.

Тодруулбал, Гэмт хэргийн шинжтэй 101, эрүүлжүүлсэн 123, хүний биед халдах 55, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 104, хулгайлах 39, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэх 77, согтуугаар автомашин жолоодсон 164, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 90, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах 45 тус тус дуудлагаар 102 дугаарт ханджээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments