Өвөр Монголд НЭГ сая кВт цахилгаан үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүчний станц нээгдлээ
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймагт салхин цахилгаан станц өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон байна. Энэ нь тус улсын анхны нэг сая киловатт хүчин чадалтай хуурай газрын салхины эрчим хүчний станц болжээ.
БНХАУ-ын “General Nuclear Power” группын хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь гурван сая кВт цахилгаан эрчим хүч гаргах төслийн эхлэл нь энэ бөгөөд хоёр, гурав дахь станцын барилгын ажил үргэлжилж байгаа аж. Төслийн эхний станц ашиглалтад орсноор жилд гурван тэрбум кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 920 мянган тонн нүүрс хэмнэж, байгальд 2.5 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах боломжтой гэж тооцоолжээ.
Хянган нь байгалийн баялаг ихтэй, Хөлөнбуйрын дараа хоёрдугаарт орох усны нөөцтэй газар гэдэг байна. Сонирхуулахад, цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компани Өвөр Монголын Хөх хотод өнгөрсөн сард салбараа нээж, цэнэглэгч станцууд босгоход 30 сая долларын бонд босгохоор болсон юм.
Сурвалж: CGTN