Д.Сарангэрэл: 30 жил хөдөлмөрлөөд анх удаа ТЭРБУМ төгрөгийн орлоготой болж байна

Авилгатай тэмцэх газраас хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан хаагчид, төрийн өндөр тушаалтны хөрөнгө орлогыг ил болгоод буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дараах тайлбарыг хийлээ.

“Сүүлийн үед цар тахлын үед баяжсан мэтээр олон удаа дайрч давшлах боллоо. Эрүүл мэндийн салбарын сэтгэл сайтай эмч, мэргэжилтнүүдийнхээ хамт хүн амын дунд 10 сар ковид гаргалгүй ажиллаж вакцинтай золгуулсаныг ярьдаггүй юм гэхэд ядаж гүтгэмээргүй байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар бичиж өгдөг. УИХ-ын гишүүний орлого нэмэгдэх боломжгүй л дээ. Хөрөнгө орлогын мэдүүлэгт гэр бүлийн орлого ордог. Миний 2-р ангиасаа хамт явсан хань минь өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг хүн. Гуравхан жил сайт ажиллуулаад тэрбумтан болчихсон байхад 30 жил хөдөлмөрлөсөн хүний жилийн орлого анх удаа нэг тэрбум болж байна даа. Хүнс, хэвлэл мэдээлэл, барилга, мал аж ахуйн бизнес эрхэлдэг миний нөхөр. Бид ЖДҮ, Хөгжлийн банктай орооцолдож байгаагүй бас хүн шантаажилдаггүй” гэв.

Similar Posts

3 Comments

  1. Bi 32 jil tasraltgui ajillasan.odoo 4 huuhedtei.45 % iin tetgever avdag.Uon terbum baitugai 1 oronsuuts ch avch chadaagui.Denduu chadvargui.shunaltai avgai uomaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *