Д.Тогтохсүрэн: АИ-92 шатахуун 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр “Бүлгийн хурлаар АИ-92 шатахууны үнийг цаашид барихыг Засгийн газарт чиглэл болголоо. Хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун худалдан авдаг. Ингэхгүй бол 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай.
Мөн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг Засгийн газарт даалгалаа. УИХ-ын намрын чуулганыг энэ лхагва гаригт завсарлуулна. Үүнээс өмнө 2021 оны төсвийн гүйцэтгэл болон одоо хэлэлцэж буй зарим хуулийн төслийг батална” гэлээ.