Швед компани хүний махны амттай бургер бүтээгээд шагнал хүртжээ
“Oumph!” нэртэй Швед брэнд хүний махны амттай, цагаан хоолтны бургер бүтээгээд шагнал хүртсэн байна. Тэрхүү бургер өнгөрсөн долоо хоногт болсон “Cannes Lions Festival of Creativity” ёслолоос “Silver Brand Experience and Activation Lion” гэсэн хоёр шагналыг хүртжээ.
Тэрхүү компанийн төлөөлөгч хэлснээр мөөг, шар буурцаг, буудайны уураг, ургамлын өөх тос болон нууц амтлагч ашиглан тус бургерийг хийсэн байна. “Oumph!” компанийн эзэмшигч Хенрик Акерман “Энэхүү шагналыг хүртсэндээ талархаж байна. Бидний эрхэм зорилго бол хүмүүс хэрхэн хоолоо иддэгийг өөрчлөх билээ. Үүнийг биелүүлэхийн тулд бүтээлчээр хандах хэрэгтэй. Манайх шиг жижиг брэндийн хувьд зарим зүйлсийн хил хязгаарыг давж байж амжилтад хүрнэ” хэмээсэн юм.
Эх сурвалж: New York Post
Б.БУЯНДОРЖ