Дэлхийн хамгийн эртний газрын гүний дулааны цахилгаан станц
Өмнөд Тосканд байрладаг “Чөтгөрийн хөндий”-д дэлхийн хамгийн эртний газрын гүний дулааны цахилгааны станц оршдог. Лардерелло цахилгаан станц газрын доорхи хэт халуунаас болж чулуулаг хэсэг болон хөрсний хагарсан ан цаваар дамжуулан 130-160 хэм хүртэл халуунтай байгалийн хийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг аж. Энэхүү процессийг илүү нарийвчлан тайлбарлавал газрын гүнд суурилуулсан хоолойнууд нь хөрсний хагарал болон чулуулгийн ан цаваар гарч ирэх шингэн болон хийг ашиглан хөдөлгүүрийг хөдөлгөх энергийг бий болгосноор цахилгаан эрчим хүч үүсдэг байна. Лардерелло нь 1958 онд Шинэ Зеландад Вайракэй цахилгаан станц нээгдэх хүртэл дэлхийн цорын ганц арилжааны газрын гүний дулааны станц байсан юм.
Эх сурвалж: Science Focus
Б.БУЯНДОРЖ
amazon priligy Serious Use Alternative 1 capecitabine increases effects of enoxaparin by unspecified interaction mechanism
0 Biostat, Englewood, NJ priligy ebay