Цагаан хоолтон эмэгтэй хүүхдээ өлсгөж алсан хэргээр ял сонсжээ
Флорида мужид амьдардаг цагаан хоолтон эмэгтэй 18 сартай хүүхдээ түүхий жимс, ногоогоор хооллон тэжээлийн дутагдалд оруулж алсан хэргээр ял сонсох болсон байна. 39 настай Шейла О’Лириг өнгөрсөн лхагва гарагт (2022.06.29) нэгдүгээр зэргийн аллага, хүүхэд хүндээр хүчирхийлсэн, хүүхэд хүчирхийлсэн, санаагүйгээр хүний аминд хүрсэн болон хүүхдэд хайхрамжгүй хандсан хэргээр яллажээ.
Түүний хүүхэд, Эзра 2019 онд унтаж байхдаа нас барсан аж. Эзра нас барахдаа хэвийнээс 3.17 кг бага жинтэй байсан юм. Тухайн үед О’Лиригийн 11-ээс доош настай гурван хүүхэд мөн тэжээл, усны дутагдалд орсон байжээ. Тэрбээр бүх насаараа шоронд хоригдох ял сонсож магадгүй байгаа юм. Түүний нөхөр Райан О’Лириг ижил хэргээр яллах аж.
Эх сурвалж: Fox News
Б.БУЯНДОРЖ