Наадмын тасалбарын үнийг шаглаж борлуулж байгаа эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Наадмын тасалбарыг долдугаар сарын 1-ээс цахимаар захиалга авч эхэлсэн. Тасалбарыг цахимаар борлуулж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд хос тасалбарыг 400.000 төгрөгөөр шаглаж эхэлсэн. Энэ тухай албанаас:
“Цахим сүлжээнд түгээд буй наадмын тасалбарыг шаглах тухай асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Үнэхээр шагийн шинжтэй юу, авсан тасалбараа үзэх боломжгүйгээс цааш зарсан уу гэх асуудлыг шалгаж тогтооно. Цаашид энэ зүйл давтагдахаас сэргийлж, нэг хүнд хоёроос илүүгүй тасалбар худалдаална. Төв цэнгэлдэх хүрээлэн өөрөө 12.000 үзэгчийн суудалтай, тиймээс хүртээмжийн асуудал гарсан. Үзэх хүсэлтэй ч, тасалбар авч чадаагүй иргэд олон бий” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *