Буриадад аялж явсан монгол иргэд осолд оржээ
Буриадын Гусиноозёрск хотын ойролцоо автобус осолджээ. Тухайн автобусанд 28 жуулчин байсан бөгөөд монгол иргэд байсан гэх мэдээлэл байна. Автобус өнөөдөр /2022.07.04/ өглөө 11:00 цагийн үед осолдсон бөгөөд зургаан хүн гэмтсэнээс нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Жуулчид хиагтаас Улаан-Үдийг зорьж байсан бөгөөд гэмтсэн иргэдийг эмнэлэгт хүргэж, бусад иргэдийг өөр автобусаар Улаан-Үдэд хүргэсэн байна.Цагдаагийн байгууллагаас ослын газарт ажиллаж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.БАЯРТ