QR код уншуулан Хөвсгөл нуур орчмын замын мэдээллийг авах боломжтой

БОАЖЯ-ны харьяа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын гурван чиглэлд нийт 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил хийгдэж байгаатай холбогдуулан Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км автозам дагуу гурван байршлыг, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км автозам дагуу хоёр байршлыг тус тус хаасан бөгөөд хаагдсан хэсэг тус бүрд түр зам гарган ажиллаж байна.
Хөвсгөл нуурыг зорих гадаадын жуулчин, дотоодын аялагч, амрагчдын урсгал эрс нэмэгдэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний аюугүй байдлыг хангахын тулд зам барилгын ажил хийгдэж буй газрууд болон түр замуудын дагуу замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэгжүүлэлт хийх, хөдөлгөөн зохион байгуулагчийг ажиллуулж байна.
Мөн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-нд тусгасан арга хэмжээний хүрээнд орчны бохирдлыг бууруулах, тоосжилт үүсэхээс сэргийлж үндсэн болон түр замуудын засварын ажлын явцад өдөрт таван удаагийн давтамжтайгаар нийт 50 тонн усаар усалгаа хийх ажлыг хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Улаанбаатар хот болон орон нутгаас Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт нэвтрэх хэсгийн пост дээр QR код бүхий самбарууд байршуулах ба зорчигчид тус кодыг гар утсаараа уншуулан түр замуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг урьдчилан авах бүрэн боломжтой юм.
Автозамын барилгын ажил хийгдэж байгаатай холбогдуулан тодорхой байршлуудад анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг байрлуулж байгаа боловч шөнө оройн цагаар ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛАА БҮРЭН ХАНГАЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *