Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан 3 хувийн хүүтэй зээл гарч эхлээгүй байна

Арилжааны банкууд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд бизнес эрхлэгчдэд зориулж 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлийг гаргаж эхэллээ. Одоогийн байдлаар зээлд тавигдах шаардлага, журам нь бүрэн боловсорсон учраас зөвхөн ААН-үүдэд зээл олгож байна.

Харин 50 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт хүссэн бизнес эрхлэгч иргэдийн зээл гарахгүй байна. Энэ талаар арилжааны банкны албаныхнаас тодруулахад, “Иргэдийн зээлийн орлого нотлох, нягтлах талаар журам, чиглэл бүрэн боловсорч ирээгүй учраас иргэдийн зээл олгохгүй байгаа. Энэ долоо хоногт тодорхой болох байх” гэсэн хариулт өглөө.

Иргэдэд гаргах зээлийн ерөнхий шаардлага нь бизнес хийж өрхөө тэжээдэг, тодорхой хэдэн ажлын байр бий болгодог байх хэрэгтэй гэж байгаа.

Цар тахлын үед эдийн засгийг сэргээж эрчимжүүлэх зорилгоор ААН-үүдэд тавих шаардлага нь өмнөхөөсөөө эрс суларсан юм. Тухайлбал, арилжааны банкууд ААН нь НӨАТ төлөгч байх,  санхүүгийн тайлан, бусад бичиг баримт шаардаж байна.

Мөн зээлийн барьцаа хөрөнгө хангалтгүй бол Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг хүсэж болно. Шаардлага нь Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой бол /үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг/-т батлан даалт гаргана гэжээ.

 

Г.Сувд

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *