|

С.В.ЛАВРОВ: Бид Украйнд болж буй үнэн бодит мэдээллийг дэлгэхийг хүсэж байгаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар өнөөдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ үеэр олон улсын асуудлаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров “Олон улсын асуудлаарх манай байр суурь, ижилхэн байгаа. Юуны түрүүнд манай хоёр улс НҮБ-ын үндсэн дүрэмд тусгасан бүх дүрмийг дээдэлж, тусгаар улсуудын эрх мэдлийг хүндэтгэж, хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр хөгжүүлэх зүйлийг дээдлэх явдал юм.

Өөрийн зүгээс өнөөдрийн дэлхий дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарлаж, тэр дундаа АНУ болон түүний холбоотнуудын зүгээс өөрийнхөө асуудлыг, бусдын гараар шийдвэрлэх хүсэлтэй холбоотой асуудлыг нарийн ярилцлаа.

Энэ үйл ажиллагааны хамгийн эрсдэлтэй явдал бол сүүлийн олон жилийн хугацаанд Украин улсыг Оросын эсрэг чиглэсэн шинэ нацизмын дэглэмтэй улс болгон хувиргаж, Украин улсын нутаг дэвсгэрээс ОХУ-д аюул занал учруулахад оршиж байгаа. Донбасст болон Украины бусад нутгуудад болж буй цэргийн тусгай ажиллагааны үйл явцын талаарх мэдээллийг өөрийн зүгээс өгсөн. Бидний зүгээс Украинд болж үйл явдлыг яг хэрхэн өрнөж байгаа талаарх бүх үнэн бодит мэдээллийг дэлгэхийг хүсэж байгаа. Харамсалтай нь Барууны орнуудын зүгээс үнэн бодит, бие даасан хараат бус мэдээллийн эх сурвалжийг хязгаарлаж байна.

Бусад олон улсын хамтын ажиллагааны асуудлын хувьд гэвэл НҮБ, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны байгууллагын хүрээнд мөн түүнчлэн Ази, Номхон далай дахь олон улсын талбарын хүрээнд харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон.

Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага/ШХАБ/, Европын Эдийн Засгийн Холбоо, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагатай холбоо харилцааг улам илүү өргөжүүлэх тал дээр тодорхой саналуудыг хэлсэн.

Монгол Улсын нөөц бололцоог бүрэн ашиглах, хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглан олон улсын тавцанд хамтын ажиллагааг улам илүү нягт уялдуулах тал дээр хоёр талаас хүсэл эрмэлзлийг харуулсан өнөөдрийн яриа хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдэгт би хатагтай Батцэцэг сайдтай санал нэг байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *