|

2024 онд Мики Маус “Disney”-г орхиж магадгүй

Алдарт Мики Маус дүрийг эзэмшдэг “Disney” компанийн зохиогчийн эрх тун удахгүй дуусах болжээ. АНУ-ын зохиогчийн эрхийн хуулийн дагуу урлагийн бүтээлийн оюуны өмчийг хамгаалах хугацаа нь 95 жил байдаг аж. Анх Мики Маусыг Уолт Дисней 1928 оны аравдугаар сарын 1-ны өдөр зохиосон байна. Ирэх 2024 онд “Disney”-н зохиогчийн эрх дуусаж, тус компанийн зарим дүрүүдийг эзэмшдэг онцгой эрх дуусах юм.

“UCLA” хуулийн сургуулийн багш Даниел Майеда “Зохиогчийн эрх дуусахад хүмүүс Мики Маусын дүрийг анх бүтээгдсэнээр нь ашиглан өөрийн шинэ түүхийг бүтээхдээ ашиглаж болно. Гэхдээ тэр түүх чинь “Disney”-ийн зохиолтой ижилхэн бол тус компани бидний оюуны өмчийг хулгайлсан гэж шүүхэд өгөх боломжтой” хэмээсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *