|

Тусгаарлалтад байсан иргэн цонхоор унаж амиа алджээ

“Корпорэйт” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэн өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ний өдөр  цонхоор унаж, нас барсан хэрэг гарчээ.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү:  “Корпорэйт” зочид буудалд тусгаарлалтад байсан нэг иргэн нас барсан нь үнэн. Тухайн иргэн цонхоор үсэрч, нас бараагүй. Тусгаарлан ажиглах байранд иргэдийг ганц ганцаар нь тусгаарлаж байгаа. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр тусгаарлалтад байсан иргэн цонхоор буух оролдлого хийсэн гэж тогтоогдсон” гэв.

Тухайн иргэн нь гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирээд, тусгаарлагджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар амиа алдсан иргэн 39 настай байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *