|

ОХУ-тай хэлэлцээр амжилттай болсон ч АИ-92-ын үнэ литр тутамдаа 500-1,000 төгрөг өсөх магадлалтай

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг мэдээлэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан шатахууны үнийн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Засгийн газар үнийн өсөлтийг бууруулах талаар хэлэлцэж байгааг дурдаад шатахууны үнэ өсөхөөр байгааг хэлэв.

Тэрбээр “Бид их чухал хууль баталсан. Дөрөвдүгээр сард баталсан хуулийн үр дүнд наадмын дараах үе хүртэл АИ-92 шатахууны үнийг тогтвортой барьж чадлаа. Уг хуулиар Засгийн газрын баталгааг шатахуун импортлогч тус бүрд гаргах боломж бүрдэж, дөрвөн сараар төлбөрөө урьдчилж төлөөд анх удаа ийм хугацаанд нөөцөө татаж чадсан.

Дараагийн хэлэлцээр хуулийн боломжид тулгуурлан хийгдэж байгаа. Дахиад дөрвөн сараар авъя, үнээ хямдруулж өгөөч гэдэг санал тавьж байгаа. Шинэ хуулийн хүрээнд бидний тавьж чадах санал энэ. Оросоос ямар хариу ирэх нь тодорхойгүй байна. Үнэ гадаад зах зээл дээрээ нэлээд өссөн. 25% хямдруулж өглөө ч одоогийн үнээс АИ-92 литр тутамдаа 500-1,000 төгрөг дээгүүр байна. Дизель түлшийг бол бид хязгаарлаж барих боломжгүй. Өргөн хэрэглээн дээрээ зохицуулалт хийж байгаа. Дизелийн хэрэглээний 70% нь уул уурхайн салбарт, 5% нь өргөн хэрэглээнд хамаардаг. Үнэ нь ч гадна талд боломжийн байгаа. Харин ХАА-н салбарт 20% хамаардаг. Ургац хураалт эхлэх буюу есдүгээр сараас эдийн засагт гарч ирэх нэг цохилт энэ байх нь” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *