Украин багш фронтоос хичээлээ цахимаар зааж байна

Федир Шандор нэртэй Украин профессор байлдааны талбар дээрээс оюутнууддаа хичээл зааж байна. Тэрбээр цар тахал эхэлснээс хойш цахимаар хичээлээ орсон бол сүүлийн хэдэн сар фронтоор онлайнаар лекц унших болжээ. 47 настай Шандор сайн дураараа ОХУ-ын түрэмгийлэлтэй тэмцэхээр Украины зэвсэгт хүчинд элссэн аж.

Байлдааны талбарт байгаа ч гэсэн Шандор долоо хоногт хоёр удаа аялал жуулчлал, социологи гэх мэт сэдвүүдээр хичээл ордог байна. Тэрбээр “BBC” агентлагт “Би 27 жилийн турш хичээл заасан. Миний сайн хийж чаддаг зүйл учраас үүнийгээ тасалдуулж болохгүй. Би Оросуудыг миний гэрийн үүдэнд тулж ирэхээс өмнө зогсоох хэрэгтэй” хэмээжээ. Шандорыг фронтоос хичээл зааж эхэлснээс хойш лекцдээ суудаггүй хүүхдүүд хүртэл хичээлээ сонсох болсон байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *