Испани руу усан доор шумбагч дрон ашиглан хар тамхи зөөвөрлөж байжээ
Испани цагдаа нар Мароккогоос хар тамхи зөөвөрлөхөд ашигладаг байсан усан доор шумбадаг гурван дрон хураан авсан байна. Энэхүү хэрэгтэй холбоотой найман хүнийг Кадис, Малага, Барселона хотуудаас баривчилжээ. Тэдгээр дрон тус бүр 200 кг ачаа тээвэрлэх даацтай аж. Цагдаа нар мэдэгдэл хийхдээ “Эдгээр төхөөрөмжүүдийг ашиглан Гибралтарын хоолойгоор хар тамхи зөөвөрлөдөг байсан” хэмээжээ.
Гибралтарын хоолой нь Испани болон Марокко улсын хооронд оршдог Атлантын далайг, газар дундын тэнгистэй холбогдог хэсэг юм. Испани цагдаа нарын хэлснээр усан доор хар тамхи тээвэрлэдэг төхөөрөмж анхны удаагаа илрүүлж байгаа нь энэ аж. Албаныхан тэдгээр дронтой хамт 8кг марихуана, 14 кг хашиш болон 157,300 евро хураан авсан байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ