Дэлхийн монголчууд эх орондоо “Sendly Money Transfer”-ээр дамжуулан эко төгөл байгуулах боломжтой боллоо

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Sendly Transfer”, “Зөвийг Шүгэлдэгчид” ТББ-аас гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулан хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчуудын төгөл” төслийн шав тавих ёслол өнөөдөр буюу 2022 оны долдугаар сарын 06-ны өдөр болж өндөрлөлөө.

Шав тавих ёслолд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү. Оюунзул, “Sendly Money Transfer” санхүүгийн байгууллагын Мөнгөн гуйвуулга хариуцсан захирал Б.Нямжаргал, “Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул, “Монголчууд Америкт” төслийг санаачлагч Г.Галбадрах нар оролцож төслийг албан ёсоор нээж, санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү төсөл нь дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй монголчууд эх орондоо байгаа, уулзаж чадаагүй хайртай дотнын хүмүүстээ хүндэтгэл үзүүлэх, дурсан санах, мөн үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой дурсгалын модыг хамтдаа тарьж нандин дурсамж, дурдатгал бүтээх, эко ногоон орчин байгуулахын зэрэгцээ улс, улсын гайхамшигт бүтээлийг нутагшуулж, дэргэдээс нь үзэх боломжийг олгож байна.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *