Яруу найрагч Ш.Гүрбазар Төрийн соёрхолт шагнал хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Яруу найрагч Ш.Гүрбазар Төрийн соёрхолт шагнал хүртлээ. Тэрбээр энэ тухайгаа:

“Төрийн дээд шагнал хүртсэндээ үнэхээр их баярлаж байна. Хүн ер нь нутаг орон, уул усаа, Монголдоо залбирах нь ерөөлтэй сайхан байдаг юм байна. Эх орныхоо тухай өгүүлсэн бүтээлүүд болох “Би Монголтойгоо адилхан”, “Би Монголоороо гоёдог”, “Монголын үнэртэй салхи” хэмээх гурвалсан бүтээлүүдэд минь төрийн шагнал олгож буйг зарлигт дурдсан. Олон түмэн маань надад энэ хүндтэй цолыг олгож буйд маш их бахархаж байна. Олон түмнийхээ хүчээр сайхан байна. Хүн ер нь нутаг орон, уул усаа, Монголдоо залбирах нь ерөөлтэй сайхан байдаг юм байна. Чадлаараа сайхан бүтээлүүд хийнэ дээ, бодож байгаа зүйлс бий” гэлээ.

Б.БАЯРТ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments