Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо
Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231 Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медалийг гардуулж буй.
Энэ үеэр Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Түүнийг Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны ач, найруулагч, дуучин Б.Бадрууган агсны хүү гэдгээр нь иргэд сайн мэднэ. Түүний хувьд МУИС-ийг Ардын урлаг судлаач мэргэжлээр 1996 онд төгсжээ. Тэрбээр өвөөгийнхөө зааж, зөвлөснөөр энэхүү мэргэжлийг эзэмшсэн байна.
Б.БАЯРТ