|

Италийн хойд бүсэд 70 жил үзэгдээгүй ган болж байна

Италийн хойд хэсэгт байрладаг По голын дагуу оршдог таван бүсэд сүүлийн 70 жил үзэгдээгүй ган болсны улмаас онцгой байдал зарлажээ. Тус улсын хөдөө аж ахуйн эвсэл Колдиретти мэдээлснээр энэхүү ган ХАА-н бүтээгдэхүүнийг 30 хувиар бууруулах магадлалтай аж.

Өнгөрсөн өвөл болон хаврын улиралд хэвийн үеэс их халж, бороо бага орсны улмаас Италийн хойд хэсэгт ийнхүү ган болжээ. Онцгой байдал зарлаад буй Эмилиа-Романья, Фриули Венециа Жулиа, Ломбарди, Пьемонт болон Венето мужуудад усны дутагдалтай тэмцэхэд туслан 38 сая ам.долларыг яаралтай санхүүжилт хэлбэрээр олгох болжээ. Хэрвээ нөхцөл байдал дээрдэхгүй бол цаашдын арга хэмжээг авахаа Италийн засгийн газар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *