Д витамин хэтрүүлэн хэрэглэсэн эрэгтэй 12 кг жин хаяж, эмнэлэгт хүргэгджээ
Энэ мягмар гарагт(2022.07.05) BMJ эмнэлзүйнтохиолдол судлалын төвийн сайт Д витамин хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлын талаар нийтэлжээ. Өвчтөн Д витамин болон 19 төрлийн дархлаа дэмжихбүтээгдэхүүнийг уувал зохих зохистой хэмжээг 80 дахин хэтрүүлэн хэрэглэсэн эрэгтэй дотор муухайоргих, бөөлжих, 90 хоногийн дотор 12 кг жин хаясныулмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тэдгээр амин дэмүүдийг нэг сар хэрэглэсний дараатүүний гэдэс өвдөх, бөөлжих, чих шуугих, амхуурайшиж, цангаж, суулгах шинж тэмдэг илэрчээ.
Харин тэрбээр тухайн бэлдмэлийг хэрэглэхээ больсонболовч шинж тэмдгүүд арилалгүй илэрсээр. Түүнээс авсан цусны шинжилгээгээр түүний Д витамин бакальци хэвийн хэмжээнээс 7 дахин их байсан.
Учир ньД витамин нь бие дэх кальцийн хэмжээг зохицуулахадтусалдаг тул кальцийн хэмжээ хүртэл өндөр гарсан аж. Ингэснээр нойрмоглох, сэтгэцийн эмгэг гэх мэтмэдрэлийн шинж тэмдгүүд илэрдэг байна. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зохистой хэмжээнээсхэтрүүлэн хэрэглэх нь эргээд бие махбодод дээрхсөрөг нөлөөллийг үүсгэдэг бөгөөд уншигч та бүхэналиваа эмийн тун хэмжээг тохируулан зөв хэрэглэж хэвшээрэй.
Эх сурвалж: Insider
Б.БУЯНДОРЖ