МСНЭ-ийн ээлжит XVIII Их хурлаар ерөнхийлөгчөө сонгоно
МСНЭ-ийн ээлжит XVIII их хурал үргэлжилж байна. МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн гурван хүн бий. Тодруулбал, УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар нар албан ёсоор өрсөлдөж буй. NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг энэ тухай:
“Удирдлага солигдох сонин биш. Бодлого хийгээд тогтолцоо зөв голдрилдоо орж, салбарынхаа нэр хүндийг өсгөхөд МСНЭ чухал үүрэгтэй юм. Салбартаа гологддог МСНЭ гэж байх ёсгүй ээ. Хайрцагнаас гарч өөрийн үнэт зүйл, үзэл бодлоо сонгоно гэж найдаж байна. Үзээд, туучаад гарна. Өөрчлөн шинэчлэх ажилд шийдэл надад бий” гэв.
Б.БАЯРТ