М.Батхишиг: МСНЭ-ийг улс төрөөс ангид байлгаж, дүрмийн өөрчлөлт оруулах хэрэгтэй

МСНЭ-ийн ээлжит XVIII их хурал үргэлжилж байна. МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн гурван хүн бий. Тодруулбал, УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар нар албан ёсоор өрсөлдөж буй. Уг сонгуульд өрсөлдөж буй, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг энэ тухай:

“МСНЭ гурван нэр дэвшигчийг өрсөлдүүлж, аль нэгийг нь сонгохын тулд хурал хийж байна. Уг нь асуудлаа эхлээд ярих ёстой. Тухайн байгууллагын хурал нь бүх нийтийн оролцоог хангасан, олон нийтэд нээлттэй байлгах ёстой. Бүх сайт, телевизийн сэтгүүлч, зураглаач нарыг оролцуулан санал, байр суурийг нь авах ёстой. Өнөөдөр 232 төлөөлөгчтэйгөөр хоёр цаг хоцорч эхэллээ. Миний хувьд МСНЭ-ийг улс төрөөс ангид байлгаж, дүрмийн өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн сэтгүүлзүйн салбарыг мэргэшүүлэх шаардлагатай. МСНЭ өөрөө санхүүгийн чадамжтай байх ёстой” гэв.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *