АНУ-д зургаадугаар сард НЭГ САЯ галт зэвсэг борлуулжээ
Америкчууд өнгөрсөн зургаадугаар сард нэг сая гаруй галт зэвсэг худалдаж авсан байна. Энэ нь АНУ-ын түүхэнд нэг сард галт зэвсэг борлуулагдсан хамгийн их тоо юм. Өнгөрсөн 35 сарын турш АНУ-д борлогдох галт зэвсгийн тоо тасралтгүй ихэссээр иржээ.
Хойд Каролина мужид үйл ажиллагаа явуулдаг “Hyatt Guns” дэлгүүрийн маркетинг хариуцсан захирал Жастин Андерсон “Одоо үеийн борлуулалт түүхэн дэх хамгийн бага хэмжээнд хүрсэн ч галт зэвсэг худалдан авалт нэмэгдэж байна. Тодорхойлбол гар буу болон түүнтэй дагалдах хэрэгслүүдийг хүмүүс хамгийн ихээр худалдан авах болсон. Засгийн газрын агентлагууд өөрсдийг нь хамгаалах бус зарим тохиолдолд сүрдүүлж байгааг анзаарсан хүмүүс галт зэвсэг худалдан авч байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: News Max
Б.БУЯНДОРЖ