Оюутолгойд дахин нэг сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д шинжилж байна

Өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар цар тахалтай холбоотой авч буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцаа танилцууллаа. 

Энэ тухай Аймгийн Засаг Даргын Орлогч Ч.Баяржаргал: Өмнөговь аймгийн Оюутолгойн уурхайд ковид-19-ийн батлагдсан нэг тохиолдол гарсан бөгөөд ойрын 44 хавьтлаас шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарсан. Мөн дам хавьтлуудыг тусгаарлаж Оюутолгойн болон Гашуунсухайтын лабораторид PCR шинжилгээ авахад эерэг хариу илрээгүй гэлээ. 

Гэвч тэрээр “Батлагдсан уг тохиолдын ойрын нэг хавьтагчийн хариу сэжигтэй гарсан тул ХӨСҮТ-рүү шилжүүлж, лабораторын шинжилгээний хариуг нь хүлээж байна” гэв. 

Иймхүү Оюутолгойн бүсэд батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудад дахин тандалт судалгаа явуулж, мөн ариутгал халдваргүйтгэлийг давтамжтайгаар хийж байгаа аж.

Эх Сурвалж: Өмнөговь аймгийн Засаг Даргын Орлогч

П. Ундрах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *