Хөвсгөлийн Улаан-Уул сумын нутагт 3.5 магнитудын газар хөдлөлт болжээ
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутаг сумын төвөөс баруун зүгт 79 км-т орших Дунд тоомын Ужиг хэмээх газарт долоодугаар сарын 6-ны 04:10 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т 04:20 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.