Мөндөр орсны улмаас дөрвөн айлын 532 бог мал хорогджээ

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Ихэр-Улаан багийн “Ихэр-Улаан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ тус сумын нутгаар долдугаар сарын 04-ний өдрийн 21:30-22:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо, мөндөр орсны улмаас бог мал хорогдож, гэр нурж, автомашины салхины шил мөндөрт цохиулж хагарчээ.

Улмаар тус сумын харьяат малчин У-гийн таван ишиг, хоёр ямаа, С-ийн дөрвөн ямаа, хоёр хонь, хоёр ишиг, Г-ийн 9 ямаа, 4 хонь, 9 ишиг, 3 хурга, Ц-ын 196 хонь, 80 ямаа, 142 хурга, 74 ишиг,  нийт 4 айлын 95 ямаа, 202 хонь, 90 ишиг, 145 хурга, нийт 532 бог мал хорогдож, мөн У-гийн 4 ханатай гэр нурсан, малчин Б-гийн “Марк-2” загварын суудлын автомашины салхины шил, гэрэл дохио, Ц-ын “Портер” загварын ачааны автомашины урд салхины шил тус тус хагарсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга долдугаар сарын 05-ны өдрийн 19:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *