СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул гол руу орсон гурван хүүхдийн нэг нь живжээ
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Яармагийн гүүр”-ний зүүн талд “Туул” голын усанд гурван хүүхэд орж байгаад нэг хүүхэд хөл алдан живсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хоёр км замыг туулан 13:57 цагт очиж, тус голд дөрвөн удаагийн шумбалт хийж, гурван метрийн гүнээс Хан-Уул дүүргийн харьяат иргэн А/16 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Б.БАЯРТ