Наадмаар нийтийн хэв журмыг хангах чиглэлээр 3600 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ.
ТЦА-ны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд: “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолын асуудал ярвигтай байна. Өмнө нь зогсоолын тоо 3500 байсан бол өнөөдрийн байдлаар 1500 орчим болсон. “Г” зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төвд, Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, наадамчин олныг татан авах боломжтой байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна.
Цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журмыг хангах чиглэлээр баяр наадмын хамгаалалтын ажилд орсон ба 7-ноос 13-ныг хүртэл үргэлжлэх юм. Хурдан морины уралдааны үеэрх болон Төв цэнгэлдэхийн орчим хамгаалалтад гарах бөгөөд 9-14-ний хооронд 3600 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм.