Наадмын өдрүүдээр хувийн автомашинаар бус нэгдсэн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриаллаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмыг сурвалжлах хүсэлтээ гадаадын болон дотоодын 1000 гаруй сурвалжлагчид хүсэлт гаргаснаас 600 орчим мандатыг олгосон байна.

-МАНДАТЫГ ДАРААХ ӨНГӨӨР ЯЛГАНА-

  • УЛААН– Хүй 7 худаг, Төв цэнгэлдэхэд ажиллах зураглаач, инженер техник, хэвлэл мэдээллийн ажилтанд олгоно
  • ЦЭНХЭР – Ерөнхий сурвалжилгын мандат буюу төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааг сурвалжлах эрхтэй
  • НОГООН – Зөвхөн төв цэнгэлдэх хүрээлэнд буюу ногоон зүлгэн дээр ажиллах
  • ШАР – гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдэд олгож байна

Автомашины зөвшөөрлийн хуудас хэвлэлтээс гараагүй байгаа аж. Цагдаагийн байгууллагаас долдугаар сарын 7-ны өдрөөс 13-ныг хүртэл хамгаалалтад гарах бөгөөд замын ачаалал ихсэх учир нэгдсэн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг хүслээ. Ингэхдээ “Г” зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төвд, урд чиглэлд Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Энэ мэтчилэн иргэд машинаа зогсоолд байршуулаад нийтийн тээврээр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих боломжтой аж.

ШУУД ҮЗЭХ:

Б.БАЯРТ

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *