Ш.Доржсүрэн Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо
Ш.Доржсүрэн Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо.Тэрбээр соёл, урлагийн салбарт 20 гаруй жилийн хөдөлмөр, бүтээлээ зориулахдаа 20 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, 10 гаруй уран сайхны кино найруулан, телевизийн олон цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн хүртээл болгосон юм.
Мөн залуу боловсон хүчнийг бэлтгэх, сургаж дадлагажуулахад оруулсан хичээл зүтгэл, тайз, дэлгэц, драмын урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн жүжигчин, “ДОЗ энтертайнмент”-ийн захирал Шадавын Доржсүрэнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ.