Налайхын амралтад амарч байсан иргэдийн гар утсыг хулгайлжээ
Долдугаар сарын 05-ны өдрийн 12:00 цагийн үед Налайх дүүргийн зургаадугаар хороонд байрлах нэгэн амралтын газарт амарч байсан иргэдийн гар утаснууд алга болжээ.
Тодруулбал, тухайн амралтын газраар үйлчлүүлж байсан иргэдийн Samsung болон iphone загварын 4 ширхэг гар утас алга болсон байна. Шалгалтаар 19 настай, эрэгтэй “Т”, “У” нар нь тухайн гар утаснуудыг авсан нь тогтоогджээ. Иймд та бүхэн амарч зугаалж байхдаа эд хөрөнгийнхөө бүрэн бүтэн байдалд нь хяналт тавиарай.