Нийслэлд дахин ДОЛООН байршлыг хамгаалалтад авчээ
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр хамгаалалтад авсан байршлуудыг ЭМЯ–ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр танилцуулав.
Тэрбээр өнөөдрийн байдлаар БЗД-ийн 26 дугаар хороог хэсэгчилсэн байдлаар хаасан. Тухайн хороонд тус дүүргийн Онцгой комиссоос зохицуулалт хийж, айл өрхүүдэд мэдээлэл хүргэж буй. Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороог хэсэгчилж хаах гэж байгаа гэж мэдээлэл гарсан ч одоогоор тийм зохицуулалт хийгдээгүй байгааг хэлэв.
Түүнчлэн 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан байршлуудыг дурдлаа.
Чингэлтэй дүүрэгт:
- 6 дугаар хороо, Их тойруу, 66А болон 61А байр, 52 дугаар байр
- 8 дугаар хороо, Зүүн тасган 4д дүгээр гудамж
- 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамж
- 4 дүгээр хороо, Бага тойруу, 10А байр
- 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж
- 1 дүгээр хороо М100 байр
Сүхбаатар дүүрэгт:
- 11 дүгээр хороо, Хангайн 514 дүгээр байр