|

Баяр наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагын 794 байцаагч ажиллана

Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд улсын байцаагчид урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллана. Мөн төв, орон нутгийн хяналтын газруудад хариуцлагатай жижүүрүүдийг томилж, шуурхай багууд бэлэн байдалд дуудлагаар ажиллах юм.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ)-ын мэргэжилтнүүд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж байна. Мөн наадмын өдрүүдэд явуулын болон түр лабораторийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байршуулан худалдаанд буй хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд зарим үзүүлэлтээр шинжилгээ хийхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Улаанбаатар хотод 7012-8012 дугаарын утсаар, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай утсанд холбогдож санал хүсэлт, гомдол, мэдээллийг өгөх боломжтой.

Зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй газраар үйлчлүүлж, өөрийн болон гэр бүлээ болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг МХЕГ-аас зөвлөж байна.

Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *