Брэд Питт хүний царайг тогтоодоггүй эмгэгтэй болсон гэжээ

Холливүүдийн оддын нэг Брэд Питт саяхан GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “prosopagnosia” (царайн харалган) гэдэг мэдрэлийн эмгэгтэй болсноо ярьжээ.

Тэрээр 58 настай Питт албан ёсоор оношлогдоогүй ч уулзсан хүмүүсээ танихгүй байх нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж явдгаа бас энэ үеэр илэрхийлсэн байна.

Анагаах ухааны эх сурвалжуудын мэдээлснээр прозопагнози эмгэгтэй болсон хүмүүст найз нөхөд, гэр бүлийнхнийгээ ч танихад хэцүү болдог гэнэ. Ийм хүмүүст бусдыг дуу хоолой зэрэг бусад шинж чанараар нь таньж сурах эмчилгээ хийдэг юм байна.

Зарим судалгаагаар АНУ-ын 50 хүн тутмын нэг нь ямар нэг хэмжээгээр прозопагнози эмгэгтэй болсон байдаг гэнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *