Фэйсбүүкийн стори хулгайн сэдэл болж байна гэв

Цагдаагийн байгууллагаас баяр амралтын өдрүүдэд орон байрны хулгайн гэмт хэрэг 30 хувиар нэмэгддэг болохыг сэрэмжлүүллээ. Ялангуяа орон нутагт удаан хугацаанд аялж буй иргэд фэйсбүүктээ аялж зугаалж яваагаа стори хийдэг. Үүнийг нь ашиг харсан таньдаг хүмүүст сэдэл болж орон байрыг нь тоносон тохиолдол гарч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. 

Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газраас баяр амралтын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр болсныг мэдээлэв.Тодруулбал, Covid-19 илрүүлэх шинжилгээний 3 цэг, дархлаажуулалтын 2 цэг тус тус ажиллах  юм байна. Мөн өрхийн эмнэлгүүд өдөр бүр жижүүрийн эмч ажиллах бол яаралтай тусламжийн хөдөлгөөнт 14 цэг,  24 цагийн яаралтай тусламжийн нэг цэг ажиллана

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *